Categories
мэдээ улс-төр

Г.Ганчимэгийг хорих хугацааг сунгажээ

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг цагдан хорих
хугацааг хоёр сараар сунгажээ. Энэ шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар,
Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр гаргасан байна.

Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид
үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай
гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *