Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнг саатуулах хугацааг хоёр сараар сунгажээ

ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар энэ сарын 21-ны өдрөөс цагдан хорьсон юм.

Тэгвэл өчигдрөөс түүнийг яллагдагчаар татан хорих хугацааг хоёр сараар сунгасан байна. Түүнийг ийнхүү яллагдагчаар татагдахад Я.Батсуурийн мэдүүлэг нөлөөлсөн бололтой гэсэн мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *