Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Албан тушаалын хэрэгт сэжигтнээр татан шалгагдаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэн өчигдөр үдээс хойш ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ухаан алджээ. Улмаар тус хорих ангийн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгүүлж эхэлсэн тухай өмгөөлөгч Ц.Дэлгэрням мэдээллээ. Г.Дэнзэн нь өөрийг нь гэм буруугүйг нь шүүхээр тогтоогоогүй байхад гурван сар цагдан хорьж, эрүүдэн шүүж байна гэж өнгөрсөн баасан гаригаас эхлэн өлсгөлөн зарлаад байсан юм. Гэвч түүний биеийн байдал уржигдраас эрс мууджээ.

Г.Дэнзэн нь өнөөдрийн байдлаар 82 хоног цагдан хоригдож байгаа. Хоригдсон хоногоосоо хойш нийтдээ 14 кг турсан, элэг, цөс, уушигны өвчин нь сэдэрсэн талаар тэрээр Хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргажээ. Гэхдээ ХЭҮК-оос Г.Дэнзэнгийн гомдолд ямар хариу өгсөн тухайгаа мэдээлэхийг хүсэхгүй байна. “Хувь хүний нууц”-ыг хэвлэлээр мэдээлэх учиргүй гэсэн хариу өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *