Categories
мэдээ спорт

Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнай тодорлоо.

Хурдан дааганы түрүү магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага орлоо. Халтар даагыг 545 дугаартай, 10 настай Одончимэгийн Баяржавхлан хүү унаж хурдлууллаа.

Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хурдан халиун хурдаллаа. Халиун даагыг 300 дугаартай, 9 настай Баттөрийн Төрболд хүү унажээ.

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүхбаатарын Батмөнхийн хээр даага давхилаа. Хээр даагыг 19 дугаартай, 13 настай Батсайханы Хатансайхан унажээ.

Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага хурдаллаа. Хүрэн халзан даагыг 57 дугаартай 12 настай Баярцэцэгийн Мягмарцэрэн унаж хурдалжээ.

Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хул даага хурдалсан. Хул даагыг 717 дугаартай, 9 настай Буян-Оршихын Энхбаяр хүү унасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *