Categories
мэдээ нийгэм

Г.Батсайхан: Хан-Уул дүүрэг эко дүүрэг болох зорилт тавиад, түрүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохиож байгаа билээ.

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна. Тэгвэл Энэ жил бүтээн байгуулсан ажлаараа нийслэлийн хэмжээнд Хан-Уул дүүрэг манлайллаа.

Шилдэг дүүргээр шалгарсан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхантай ярилцлаа.

-Шилдэг дүүргээр шалгарсан сэтгэгдлээсээ хуваалцана уу?

– “Манай хороо-Миний гудамж” нэртэй аяныг долоон сарын хугацаатай зохиосон. Энэ нь үр дүн сайтай, цар хүрээ өргөн үйл ажиллагаа боллоо. Манай дүүргийн хувьд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг ер нь Хан-Уул дүүрэгт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг өргөн цар хүрээнд хамран оролцуулахыг зорьсон. Үүнийдүнд нийслэлийн шилдэг дүүргээр шалгарсандаа баяртай байна.

-Шилдэг дүүргээр шалгарахын тулд ямар ажлуудыг хийсэн бэ?

-Бид аяны хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж бүхий иргэдийн амьдрах орчинг сайжруулах чиглэлээр анхаарч ажилласан. Хан-Уул дүүрэг Эко дүүрэг болох маш том зорилт тавин ажиллаж байгаа. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлуудыг хийсэн. Тухайлбал, Энхтайвны гүүрний урд байрлалтай газрыгбичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижууллаа. Энд амьтны барималуудын суулгац хийж, иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай орчин бүтээж байгалд ойр байгаа мэт санагдахаар хийхийг хичээсэн.

-Одоо Хан-Уул дүүрэгт тулгамдаж байгаа асуудал юу вэ?

-Ганц манай дүүрэгт гэлтгүй нийслэлчүүдэд тулгамдаж байгаа асуудал бол шороо тоос. Ялангуяаявган хүний замын тоос юм. Тоосжилтыг багасгахын тулд мод, бут, сөөг, зүлэг суулган ногоон байгууламжийг нэмэгдүүлж байгаа. Мөн хогны асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна . Бид орон сууцны дөрвөн хороон дээр хог ангилан хаях ажил санаачилсан. Иргэд хамгийн эхлээд хогоо ангилж сурах хэрэгтэй. Үүнд Аж ахуйн нэгж, иргэд бүгд хамрагдаж ажиллаж байна. Мөн утаа, зам талбай, орчны гэрэлтүүлгийн асуудал бий. Төсөв хөрөнгийн чадалдаа тааруулан гэрэлтүүлгийн ажлыг хийсэн. Бид аяны хүрээнд төдийгүй цаашдын хөгжил дэвшлийнхээ төлөө ийм ажлуудыг голчлон анхаарч ажиллана. Энэхүү ажлуудыг үнэлэн Нийслэлийн шилдэг дүүргээр шалгаруулсан байх.

-Танай дүүргийн онцлог тал юу вэ?

-Манай дүүрэг 16 хороотой. Эдгээрийн 50 хувь нь гэр хороолол. Дүүргийн гэр хороолол бусад дүүргийн гэр хорооллоос ялгарах онцлогтой. Энэ нь Яармагт олон жил суурьшчихсан, хотын унаган иргэдбайдагтай холбоотой.

-Утаа бууруулах зорилгоор гэр хороололдоо сайжруулсан түлшийг хэрэглүүлж байгаа юу?

Сайжруулсан түлш бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа том ажил. Бид үүний хүрээнд бэлтгэл ажлаа хийж байгаа. Жишээлбэл, ил задгай худалдаа болох нүүрсний худалдааг багасгаж, сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг ажиллуулахаар төлөвлөсөн.

-Танай дүүрэгт гэмт хэргийн гаралт ямар байдаг вэ?

-Гэмт хэргийн гаралт урьдын жилүүдийг бодвол буурсан. Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хэмжээнд дүүргийн хурлын дарга дүүрэг дээр гарч байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг толгойлж ажилладаг. Үүний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж хэв журам, замын осол, шилжилт хөдөлгөөнд анхаарах ажлыг түлхүү хийсэн.Дүүргийн бүх хороонд нэгээс хоёр цагдаа байдаг.

Шилдэг дүүргээр

I байр Хан-Уул дүүрэг,

II байр Налайх дүүрэг

III байр Багануур дүүрэг

Шилдэг байгууллага ААН-ээр /орон сууцны хороолол/

I байр Хан-Уул дүүрэг Гоёо ХХК,,

II байр Сүхбаатар дүүрэг СИТИ их сургууль

III байр Багануур дүүрэг “Багануур” ХК

Шилдэг байгууллага, ААН /гэр хороолол/

I байр Налайх дүүрэг “Сайн номун хийд”

II байр Сонгинохайрхан дүүрэг “Арвайн үндэс” ХХК

III байр Хан-Уул дүүрэг “Авто шил”

Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороолол/

I байр Багануур дүүрэг 3-р хороо

II байр Налайх дүүрэг 2-р хороо

III байр Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо

Шилдэг тохижилттой хороо /гэр хороолол/

I байр Багануур дүүрэг 1-р хороо

II байр Хан-Уул дүүрэг 13-р хороо

III байр Баянзүрх дүүрэг 27-р хороо

Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх

I байр ХУД-ийн 10-р хорооны иргэн Ж.Очирбат

II байр СХД-ийн 10-р хорооны иргэн Ц.Цогт-Очир

III байр НД-ийн 1-р хорооны иргэн Ш.Батхишиг

Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага

I байр Чингэлтэй дүүрэг “Тохижилт үйлчилгээ” ХХК

II байр Сүхбаатар дүүрэг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ

III байр Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг “Улаанбаатар шинэчлэл” ХХК

Б.Оюунжаргал


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *