Categories
мэдээ улс-төр

Г.Батхүү, М.Чимиддорж нар АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүлжээ

Ардчилсан намын даргад өнөөдрийн байдлаар зургаан хүн албан ёсоор нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимиддорж нарын хүмүүс нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ. АН анх удаа намын даргын сонгуулийг сунгаагаар зохион байгуулж байгаа. Намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 17-ныг хүртэл бүртгэх юм. Бүртгэл дуусаны дараа намын даргын сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Мөн нэр дэвшигчид ганцаарчилсан сурталчилгаа хийхгүй бөгөөд намаас нэгдсэн сурталчилгаа зохион байгуулах аж. Намын даргад нэр дэвших хүсэлтэй хүмүүс намдаа 250 сая төгрөг төлөх ёстой. АН-ын дарга ирэх сарын 29-нд намын бүх гишүүдийн сонгуулиар тодорно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *