Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Францын тэтгэлгээр суралцах хүсэлтэй 10 оюутныг шалгаруулна

Франц улсад тэтгэлэгтэй суралцахыг урьж байна2016-2017 оны хичээлийн жилд Францын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын тэтгэлгээр суралцах 10 оюутныг шалгаруулах юм байна.

Ингэхдээ магистр, докторын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй гэнэ. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцвал давуу талтай аж.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрын дипломтой байх, франц, англи хэлний тодорхой түвшний шаардлага хангасан байх ёстой юм байна. Хэрвээ бүртгэлд хамрагдахыг хүсвэл ирэх сарын 13-ны хүртэл Францын ЭСЯ-д бүртгэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *