Categories
гадаад мэдээ

Францын телевиз хакерын халдлагад өртжээ

Францын TV5Monde телевиз “Манай сүлжээ урьд хожид байгаагүй хакерын халдлагад өртлөө” хэмээн мэдээллээ. Сүлжээ гэдэг нь тус телевизийн төвийн компьютерүүд болон веб сайт, нийгмийн сүлжээ сайтуудыг хакердсан байна.

Кибер халдагчид TV5Monde-гийн сүлжээгээр “Исламын улс”-ын эсрэг ажиллагаанд оролцож буй Францын цэргүүдийн гэр бүл, төрөл төрөгсдийн хувийн бичиг баримтуудын мэдээллийг дэлгэжээ. Тиймээс энэхүү гэмт хэргийг хэт даврагч “Исламын улс” террорист бүлэглэлийнхэн зохион байгуулсан хэмээн үзэж байна.

Телевизийн мэргэжилтнүүд кибер халдлагад өртсөнөөс хойш хоёр цагийн дараа сайтуудынхаа ихэнх хэсгийг удирдлагадаа эргүүлэн авч чаджээ.

Халдагчид цэргүүдийн хувийн мэдээллээс гадна “Исламын улсын дайснуудын эсрэг кибер халдлагыг жихадууд үргэжлүүлсээр байх болно” гэсэн бичгийг дээрх мэдээллийн хэрэгслүүдээр гаргажээ. Мөн нийгмийн сүлжээ хаягуудын хэрэглэгчийн зургийг нь багтай исламын дайчны зургаар сольсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *