Categories
мэдээ нийгэм

ФОТО: Өлгий шатангийн намаржаагаар

Хан Хэнтий уулсын Минжийн хангайн их тайга хаанаас эхэлж хаана хүрч захладагийг хүн бүхэн мэдэхгүй. Харин “Минжийн хангайн өвөрт мичид гартал хүлээлээ” хэмээн дуу шүлгээр ая дан өргөж жаргадагсан. Төв аймгийн Өлгий шатан, Заан тэрэлж, Асралт хайрхан, Бурхан халдун гэж үргэлжлээд Монголын хилийн дээс давж Оросын нутаг руу ороод сураг алдардаг Хан Хэнтийн нурууны урд хормой нутаг Өлгий шатангийн намаржаа нутгаар зорьчсон “фото” сурвалжлагаа хүргэж байна.

Өнгөрсөн баасан гаригт албан ажлаа дуусгачихаад, ах, дүү нарынхаа хэдэн үеэлүүдтэйгээ Өлгий шатанд өчнөөн жил амьдарч буй нагац ахынх руугаа зорилоо. Намрын сар гарсаар хөдөө, хээр аялан явж амжаагүй хотын бид агаар, салхинд гарна гэхээс сэтгэл догдлож, тэрүүхэндээ адал явдал эрэн хотоос баруун хойшоо Толгойтын Баруун салааны замаар давхив. Энэхүү замаар явсаар Ар гүнтийн даваа өөд өгсдөг билээ.

Ай даа давааны зам ч шавар, шавхай ихтэй, тун чиг л горьгүй байсан даа. Хотоос Төв аймгийн Батсүмбэр хүртэл шинэхэн засмал замтай. Тэрхүү замаар явж болох ч дэрвүүн сэтгэлтэй залуучууд бартаа саад ихтэй давааны замыг сонгон явж буй нь энэ билээ.

Гэхдээ том жийп машинаар биш хар замын тэрэг гэгдэх “приус-20” хөлөглөн явж байгаа нь бас л их зориг шүү.

Ар гүнт рүү Толгойтын баруун салаагаар давдаг. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр орсон цас хайлаагүй байв.

Биднийг явахад ч цас бударсаар л…

За ингээд даваан дээр гараад ирж байгаа юм. Нэвсийтэл орсон цас намрын ойг улам л үзэмж төгөлдөр харагдуулах буй за.

Ар гүнтийн даваа уруудах зам.

Ар гүнтийн намаржаа тавтай байна лээ.

Төв аймгийн Батсүмбэр сум руу орж явна.

Энэ уулсыг давж, Өлгий шатан руу очино.

Зам зуур…

Цагтаа ажил буцлаж байсан байх даа…Батсүмбэрийн цаахан орших

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *