Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Финланд улс шинэ атомын цахилгаан станцаа нээлээ || DNN.mn

зураг

Сүүлийн 15 жилийн хугацаанд Европ тивд нээгдсэн анхны атомын цахилгаан станц өчигдөр Финланд улсад үйл ажиллагаагаа эхэлжээ.

Бямба гарагт Олкилуото 3 станц үйлдвэрлэсэн эрчим хүчээ Финландын цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлж эхэлсэн байна.

Украины дайнтай холбоотойгоор Европын орнууд ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа багасгахаар төлөвлөж буй цаг үед Финланд улс шинэ атомын цахилгаан станцаа нээж байгаа нь онцлог юм.

Бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх үедээ Олкилуото 3 нь Финландын нийт эрчим хүчний хэрэглээний 14 хувийг хангаж, Орос, Швед, Норвеги улсуудаас авдаг импортын хэмжээг нь бууруулах юм байна.

Финланд улс сүүлийн 40 жилийн хугацаанд анхны цахилгаан станцаа ашиглалтад оруулж байгаа нь энэ ажээ.

Олкилуото 3 станцыг 2009 онд нээхээр төлөвлөж байсан ч технологийн асуудлаас шалтгаалан хойшлуулаад байв.

Станц эхний ээлжид 0.1 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх ба алхам алхмаар чадлаа нэмсээр энэ оны долдугаар сарын сүүлээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэнэ.

Финландын импортын эрчим хүчний хэмжээ жилд 13 тераватт/цаг орчим байгаа бол шинэ атомын цахилгаан станц ажилд орсноор 2025 оноос 5-8 тераватт/цаг болж буурах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *