Categories
мэдээ спорт цаг-үе

ФИБА 3х3 тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид 2 хожил авч, хэсгээ тэргүүлж эхэллээ

Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн эхний өдөр манай эрэгтэй баг тамирчид Польш, Туркийн шигшээг хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг энэ сарын 26-30-нд үргэлжлэх тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан.

Тоглолтын хуваарийн дагуу 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг 30 минутаас Монгол Улсын үндэсний шигшээ баг, Польшийн багтай гарааны тоглолтоо хийж 22:18 гэсэн оноогоор эхний ялалтаа байгуулсан юм.

Харин шөнийн 03.35 цагаас Монголын шигшээ баг Туркийн багтай тоглож 21:13-аар хожиж, манай баг 2 хожилтой хэсгээ тэргүүлж эхэллээ.

Монголын баг өнөөдөр буюу 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутаас Чех, 03.35 цагаас Бразил улсын /05.29/ шигшээтэй тус тус халз тоглох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *