Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Фэйсбүүкийн групп дэх сайн хөршийн харилцаа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэж гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Өчигдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллээ. Өнгөрсөн сарын мэдээллээс онцлох зүйл нь 700 мянгаас дээш цалинтай ажилчдын тоо нэмэгдсэн байна. Энэ талаар нэг, долдугаар нүүрээс уншина уу.

Соёлын тэргүүний ажилтан, поп дуучин Л.Байзадатай ярилцсан ярилцлагыг нэг, есдүгээр нүүрээс уншаарай. Тэрээр “Чиний зураг”, “Танилцъя охин”, “Үүрдийн наран” зэрэг дуугаараа бүсгүйчүүдийн сэтгэлд хоногшсон дуучин билээ. “Аавыгаа дурсахаар үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх шиг болдог” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буланд Хуучнаар ажилчны районы гэгддэг Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийг тэртээ наян хоёр онд төгссөн нэг ангийнхны дурсамж дурдатгал, инээд наргиан, баяр хөөрийг хуваалцлаа. Нэг, зургадугаар нүүрээс уншина уу.

“Фэйсбүүкийн групп дэх сайн хөршийн харилцаа” нийтлэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт маань гарлаа.

“Бүгд завгүй, ажилтай, өдрийн турш интернэт орчинд твиттер, фэйсбүүкт байдаг хүмүүс байр, орц, хотхон, хорооллоороо нэгдээд групп үүсгэчихлээ. “Буянт-Ухаа 1”-ийнхэн гэх группт орж сонирхвол “Төдөн тоотод үхрийн шинэ мах зарж байна”, “Солонгосоос хүүхдийн ийм хөөрхөн хувцаснууд ирлээ. Хямд өгнө шүү. Орцныхондоо”, “Сая лифтнээс ийм бойтог оллоо” гэсэн зарууд тавьжээ. Энэ мэт байр, хорооллоороо нэгдсэн группүүд рүү орж үзвэл “Алх байна уу. Сандлаа хадах гэсэн юм”, “Манайд халуун ус тасарчихлаа. Бусад айлынх яасан бол” эсхүл “Манай крантнаас зэвтэй ус гараад байна. СӨХ-ныхон байна уу. Тэдэнд хурдан мэдэгдмээр байна” гэж зарлал, мэдээллийн шинжтэй мэдээ байршуулжээ” хэмээн нийтлэлийн гол хэсэгт дурдсан байна. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

“Амрах агшин” булан энэ удаа Хүүхэлдэйн кино хэрхэн бүтээдгийг нийтэллээ. Хүүхдүүд гэлтгүй томчууд ч сонирхон үздэг энэ төрлийн кино урлаг ердөө л 100 гаруйхан жилийн түүхтэй аж. Харин хүүхэлдэйн киноны суурь гэж болох хөдөлж буй биетийг зургаар дүрслэх оролдлогыг 35 мянга гаруй жилийн өмнөөс хүмүүс зурж эхэлснийг бид хадны сүг зураг гэдэг билээ. Энэ тухай 10 дугаар нүүрээс уншина уу.

Харин “Ном ярьж өгье” буланд “Иргэншлээс олгох тасалбар” номыг санал болгож бичлээ. 12 дугаар нүүрээс уншаарай.

Эдгээрээс гадна цаг үеийн мэдээ мэдээлэл, “Хэлэх эрхийн индэр”, “Өдрийн зочин”, “Өд бэх” зэрэг хуваарьт булангууд гарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *