Categories
гадаад мэдээ

Фэйсбүүк компани хятадад салбараа нээхээр болжээ

Фэйсбүүк компани БНХАУ-д салбараа нээх зөвшөөрөл авчээ. Ингэснээр тус компани Фэйсбүүкийг хориглосон тус улсын ашиг өндөртэй зах зээлд нэвтрэх эхний алхмаа хийж байгаа юм. Хятадад нээх гэж буй салбар тус улсын мэдээллийн салбарыг хөгжүүлэгчид, шинийг санаачлагчид болон шинээр бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх шинэчлэлийн төв болно хэмээн компанийн зүгээс хэлж байв. Салбар нээх зөвшөөрлийг БНХАУ-ын Засгийн газрын харьяа агентлагийн цахим хуудаснаас утгасан байгаагаас үзвэл зарим нэг хүндрэл гарч болзошгүй байна гэж “New York Times” сонин мэдээлжээ. БНХАУ нь дэлхий дээрх олон нийтийн хэвлэлийн сүлжээний хамгийн том зах зээл боловч твиттер, фэйсбүүк, “YouTube” зэрэг цахим хуудсыг ашиглахыг хориглодог билээ. Эдгээрийн оронд Хятадын иргэд Засгийн газраас хянах боломжтой Weibo, Renren, YouKu зэрэг дотоодын олон нийтийн цахим сүлжээг ашиглах эрхтэй байдаг ажээ.

Харин Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг Мандарин хятад хэл сурч байгаа аж.

Тус компани Хятадын өмнөд нутгийн Ханжоу хотод салбараа бүртгүүлсэн бөгөөд 30 сая фунтын хөрөнгө оруулалт байна гэж “Reuters”, “New York Times” сонинд мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *