Facebook-ийн “Live stream”-р АНУ-ын Даллас хотод болсон буудалцааныг нэгэн иргэн хүмүүст шууд дамжуулжээ. Амеркийн цагдаа энгийн иргэнд халдсан хэрэг сүүлийн үед хоёр ч удаа гараад байгаа билээ. Энэ бүх хэрэг нь цагаан арьс цагдаа нарын хар арьст хүмүүс дээр хийж байгаа балмад танхайрал гэж ард иргэд дургүйцлээ илэрхийлсээр байгаа билээ.
Цагдаа нарын гарт амь үрэгдсэн эдгээр хар арьст хүмүүсийн ихэнх нь гэм зэмгүй иргэд байдаг байна. Өчигдөр Даллас хотод гарсан буудалцаанаар долоон хүн шархадаж, дөрвөн цагдаа амь үрэгджээ. Цагдаа нарын араас хоёр мэргэн буудагч гарч ирж тэднийг буудсаныг Мичел Кевин хэмээх иргэн модны араас нуугдан бичлэг хийж “Live stream”-рээ өөрийн фейсбүүк хэрэглэгчдэд шууд дамжуулсан байна. Тэрээр “Яг одоо буудалцаж байна, тэнд нэг цагдаа уначихлаа. Түүнийг нэг нь зөөж байна. Цаана нь ч шархадсан хүн байх шиг байна” гэж утсаараа мэдээлжээ.