Categories
мэдээ нийгэм

“Face of beauty international-2016” тэмцээн зохион байгуулагдана

Монголд анх удаа “Face of beauty international-2016” миссийн тэмцээн болох гэж байна. Тус тэмцээн нь энэ сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хооронд Улаанбаатар хотод болох юм байна. Тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд ирэх аж. Энэхүү тэмцээний хаалтын үйл ажиллагааг 10-аад улсад шууд дамжуулах гэнэ. Манай улс энэхүү тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулах хүсэлтийг тавьжээ. 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайваньтай өрсөлдөж, улмаар зохион байгуулах албан ёсны эрхийг авч чадсан ажээ. “Face of beauty international-2016” тэмцээний шүүгчээр Украйны “Амьд Барби” хэмээгддэг Валерия Лукьянова ажиллахаар болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *