Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдэд зориулсан “Face 820” Монгол, БНСУ-ын хамтарсан өдөрлөг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Жуковын талбайд зохион байгуулагдана.
“U Nine Change” БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас санаачлан зохион байгуулах тус арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлахаас гадна эхний 100 хүнд үнэ төлбөргүй үзлэг хийх эрхийн бичиг олгох юм.
Өдөрлөгийн үеэр Солонгос үндэсний хоолноос амталж, тоглоом тоглох, худалдааны арга хэмжээнд оролцох боломжтой аж.