Categories
мэдээ нийгэм

Эзэмшиж байгаа газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 4 дүгээр сарын 7-нд болж, тус хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгажээ. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссанын дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn)-ээр гаргах боломжтой болох юм.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ хэмээн Зөвлөлийн хурлаас тэмдэглэж, иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэн ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *