Categories
мэдээ нийгэм

Европын орнуудын виз яаралтай гаргаж өгнө хэмээн залилдаг байжээ

Image result for Виз

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулж буй “Сонор-2” үйл ажиллагааны хүрээнд Хархорин худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г-г олж тогтоожээ.

Уг этгээд нь Европын орнуудын виз яаралтай гаргаж өгнө хэмээн бусдыг залилан мэхэлдэг болох нь тогтоогдон шалгагдаж байна. Тиймээс уг иргэнд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Залилангийн хэрэг үйлдсэн иргэн Г ярихдаа “Манай нэг танил дүү Францаас холбогдоод найз охиноо авмаар байна гэсэн. Тэрнийх нь дагуу материалыг нь бүрдүүлж өгч байсан” хэмээн мэдүүлжээ.

Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авсан, тусгай үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагаар үйлчлүүлэхийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *