Categories
мэдээ спорт

Европын 10 гаруй улс FIFA-аас гарахад бэлэн байна


Европын 10 гаруй улсын хөлбөмбөгийн холбоо Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гарахад бэлэн байгаа талаар “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээллээ. Яг ямар, ямар улсын үндэсний холбоод дээрх шийдвэрийг гаргахад бэлэн байгаа вэ гэдгийг дээрх мэдээлэлд тодорхой дурьдаагүй байв. Гэхдээ гарах болсон шалтгаан нь тодорхой бөгөөд тэд ДАШТ-ий давтамжийг ойртуулах гэсэн ОУХХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.

ОУХХ-ны Ерөнхийлөгч Жанни Инфантино ДАШТ-ийг хоёр жил тутамд есдүгээр сард зохион байгуулдаг болох санаачилга гаргаснаа зарласан юм. Түүний санаачилгыг Европын хөлбөмбөгийн холбоо болон тус тувийн үндэсний холбоод эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Дасгалжуулагчид ч мөн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд тухайлбал, ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Валерий Карпин энэ мэдээллийг сонсоод “Тоглогчид амрах завгүй болно” хэмээн эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *