Categories
мэдээ нийгэм

Эсэргүүцэл илэрхийлж нүцгэллээ

Хангарди ордны үүдэнд иргэн С.Мишгээ “Хогийн цэгийг хөдөлмөрийн талбар болгоё” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэллээ.

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, “Барс 2” худалдааны төвийн хажууд ажлын байр бий болгохоор хоёр жилийн турш хөөцөлдсөн ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй тул хасах 3 хэмийн хүйтэнд дотуур өмднөөс өөр хувцасгүй үлдэн ийн эсэргүүцэл илэрхийлж байна гэдгээ тэрбээр хэлсэн юм.

Ил задгай худалдаа хийх гэж бус, ямар нэгэн давхцалгүй байгаа газрыг ашиглан ажлын байртай болъё гэсэн хүслийг нь өнөөг хүртэл хааж боож байгаа учраас 100 гаруй иргэн ажлын байртай болохоор өлсгөлөн зарласан.

Удаа дараа хүсэлт тавьж өлсгөлөн зарласан хэдий ч хариуцсан албан тушаалтнууд нь хайхрамжгүй хандаж, өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар тэдний асуудлыг хэлэлцэнэ гэсэн ч завсарлага авсан нэрээр ямар нэг шийдэл хэлээгүй тул арга баран ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *