Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Есдүгээр сарын тусгай үүргийн сүүлийн нислэг Сиатлыг зорино

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн нислэг үйлдээд байна. Есдүгээр сарын 28-нд Сиатл руу нислэг үйлдсэнээр энэ сарын нислэг дуусах юм.

Есдүгээр сард хийгдсэн тусгай үүргийн НИСЛЭГҮҮД:

  • Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57 настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
  • Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эрсэн.
  • Есдүгээр сарын 12-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 17-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 226 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 18-нд Туркийн Истанбулаас 250 гаруй хүн ирсэн.
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирсэн.
  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 209 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 иргэн ирсэн.
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 216 иргэн ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *