Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Маргаашаас ихэнх нутгаар ДУЛААРНА

Есдүгээр сарын 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны есдүгээр сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 5-нд нутгийн баруун хагаст, 6-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *