Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэх байранд амиа егүүтгэсэн хэрэг гарлаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай Б гэгч цагдаагийн байгууллагын саатуулах байранд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б гэгч архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьсан учир аав нь түүнийг цагдаагийн байгууллагад дуудлага өгч баривчлуулсан байна. Саатуулах байранд авчирч хийсний дараа тэрээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аван, гэдсээ хүүлсэн байсанд цагдаагийн албан хаагчид яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ. Хэрэг гардаг өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас барсан байна.

Энэ хэргийн мөрөөр бид Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ахмад н.Эрдэнэбилэгээс тодруулахад“Хэрэг мөрдөлтийн шатанд явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Мөн тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах тасгийн даргатай холбогдох гэсэн боловч ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзав.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *