Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн салбар ба Д.Сарангэрэл

Шинэ Засгийн газарт ажиллах сайдуудын нэр тодорсонтой холбоотойгоор олон нийтийн зүгээс янз бүрийн шүүмжлэл, магтаал хөвөрч байна. Ялангуяа энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй сайд ажиллахаар болсон нь илүү анхаарал татаж байгаа бололтой. Хамгийн хэл амтай гэгддэг Эрүүл мэндийн салбарыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл толгойлохоор болж байх шиг байна. Түүний хувьд УИХ-д хоёронтоо сонгогдон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. 2012 онд УИХ-д сонгогдсоноосоо эхлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр тасралтгүй таван жил ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ Эрүүл мэндийн салбартай холбоотой нэлээд ажлыг хийж нугалсныг нь харахад эрүүл мэндийн салбараас хол хүн гэж хэлж боломгүй. Түүний энэ салбарт хийсэн ажлуудаас нь тоймлоход,

-Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж 2014 оны 10 дугаар сарын 09 өдөр УИХ-аар батлуулсан. Төрөөс эмийн талаар баримтлах бодлого 10 гаруй жилийн турш шинэчлэгдээгүй. Эмийн хангамжийг сайжруулах, чанар аюулгүй байдал, үнийн хөөрөгдөл зэрэг зохицуулах чухал асуудалд эм зүйчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг юм. Бодлогын баримт бичигт эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, эмийн зохистой хэрэглээ, хүртээмж, хангамж, худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалт, засаглал, хяналт үнэлгээ зэрэг асуудлыг тусгасан
-ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ хуулийн /Шинэчилсэн найруулгын/ төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажилласан.

-Хэдэн жил дамнан яригдаж байгаа дуусдаггүй барилгуудын нэг бол Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга. Уг барилгыг анх Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийгдэж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаад мөн санхүүжилтгүйн улмаас зогссон байсныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгах тал дээр тууштай ажиллан асуудлыг шийдвэрлүүлж чадсан юм.
-Эрүүгийн шинэ хуулийн 15.1 дүгээр зүйл “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж 20-80 сая хүртэлх төгрөгөөр торгож, эсвэл 2-3 жил хорих ял эдлүүлнэ хэмээн” заасан байсныг өнгөрсөн парламентийн үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачлан оруулж энэхүү заалтыг засч залруулж чадсан билээ.

-Хуучин барилгыг нь нурааж 2013 онд шавыг нь тавьсан Түлэнхийн төвийн шинэ барилгын төсөв шийдэгдэхгүй жил дамнаад яваад байсныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнгөрсөн парламентад Эмэгтэй гишүүдтэй гар нийлэн төсөв мөнгөн дээр нь анхааран ажилласан.
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Донорын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *