Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай зарцуулахад гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлийн урилгаар өнөөдрөөс эхлэн манай улсад ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид айлчилж байна. Тэдний айлчлалын гол зорилго нь эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн яаманд харъяалагддаг болсоноос үүдэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрүүл мэндийн даатгалын санг салбар яам нь хэрхэн үр ашигтай зарцуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүй хүргэж байгаа талаар, туршлага мэдлэгээсээ хувцалцахаас гадна техникийн туслалцаа үзүүлэхээр ирсэн юм.

Тэднийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын санг хэрхэн үр ашигтай зарцуулах талаар ярилцлаа. Тэрээр эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өвдсөний дараа биш өвчлөхөөс өмнө гэсэн зарчимыг баримталж, урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн амны хөндийн эрүүл мэнд маш чухал. Энэ чиглэлд даатгалын сангийн хөрөнгө мөнгийг зөв зарцуулна. Тухайлбал шүдний өвчлөлөөс болж 200 гаруй өвчний суурь үүсдэг. Бага балчираас нь шүд цоорохоос урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээнд голлож анхаарна гэлээ.

Айчлалын бүрэлдэхүүнд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга Виван Лин, Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, Петер Ковлей Эрүүл мэндийн бодлого, санхүүжилтийн багийн зохицуулагч, Жун Гао, эрүүл мэндийн мэдээлэл, судалгаа, инновацийн багийн зохицуулагч, мөн Анни Чу, Эрүүл мэндийн бодлого, санхүүжилт хариуцсан эдийн засагч нар багтаж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ныг дуустал 7 хоногийн хугацаатай айлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтад чиглэсэн бодлого, мэдээллийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын байгууллагын худалдан авах чадавхийг бэхжүүлэх нөхцөл байдалтай танилцах, цаашид дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох юм. Мөн эрүүл мэндийн даатгалын чиглэлээр Монгол Улсын Засгийн газар- ДЭМБ-ын хамтын ажиллагааны стратеги 2017- 2021 он (Country cooperation strategy)-ийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхнээ.

One reply on “Эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай зарцуулахад гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг нэвтрүүлнэ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *