Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгал шаардахгүйгээр үйлчилнэ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн байгууллагуудын дарга /захирал/ болон эмийн сангийн эрхлэгч нарт чиглэл хүргүүлжээ.

Уг чиглэлд:

– Ажил хөдөлмөр эрхлэж буй иргэн

– Ажилгүй иргэн, малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн

– Төрөөс хариуцаж төлдөг

– Өндөр насны тэтгэвэр авагч,

– Тахир дутуугийн тэтгэвэр авагч,

– 0-2 насны хүүхдээ асарч буй эх,

– Халамжийн тэтгэвэр авагч,

– 0-18 насны хүүхэд, иргэдэд эрүүл мэндийн дэвтэр шаардахгүйгээр үйлчлэхийг хүсчээ.

Иргэдээс эрүүл мэндийн дэвтэр шаардахгүйгээр үйлчилнэ

Ингэснээр дээрх иргэд эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээг авах нөхцөл боломж бүрдэж байна. Нийслэлийн дүүрэг болон орон нутгийн бүх шатны байгууллагууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичгийн дагуу эрүүл мэндийн дэвтэргүйгээр эмнэлэг болон эмийн сангаар үйлчлүүлэх ажлыг эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *