Categories
мэдээ нийгэм

Эрүүл бүсээс хот руу малын мах оруулж ирэхийг зөвшөөрөв

Баруун аймгуудад бог малын мялзан өвчин гарсан учраас 11 сая толгой малыг вакцинжуулахаар Засгийн газраас 13,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Малын гоц халдварт өвний тархалтыг шуурхай зогсоох хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан болсон. Хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуусан улсын онцгой комисс баруун таван аймагт ажилласан юм. Өнгөрсөн сарын 11-нээс вакцинжуулалтыг эхлүүлсэн билээ. Вакцинжуулалт одоогоор 95 хувьтай явна. Мөн тухайн халдварын эсрэг вакциныг гурван жил дараалан хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, ирэх хоёр жилд авах төлийг бүгдийг вакцинжуулах юм байна. Мөн зүүн долоон аймгийн зургаан сая малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн энэ ажил 40 гаруй хувьтай байна. Вакцинд хамруулсан малын мах, сүү, түүхий эдийг 21 хоногийн дотор хэрэглэж болдоггүй. Тиймээс эрүүл бүсийн малын махыг гарал үүслийн бичгийг нь шалгаж хот руу оруулж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *