Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Eрөнхийлөгчөө, Үүрэг гүйцэтгэгч нарыг цэгцлэж чадахгүй Төрийн албаны зөвлөлийг татан буулгая

Төрийн албыг дамын наймаа мэт худалдаж, өөрийн хүнээр 60 тэрбум бос­­гох МАН-ын залуучуудын төлөвлөгөөгардтүмэн мэд­дэг болсон. Энэ бол даргын цүнх барьж,далласан га­зар нь гүйж яваад төрийн гайгүйхэн албанд шургалж, түүгээрээмөнгө хийж амьдарч бай­гаа хэсэг хүмүүсийн ажил юм. 60 тэрбумын хэ­рэг бол Монголын төрийг үнэ­гүй­дүүлж, хэврэгшүүлж, мо­хоож байгаа энэ цагийн цагаан захтнуудын хамгийн ичгүүргүй үйлдлүүдийн нэг юм.

Тиймээс энэ хэргийн уч­­рыг шударгаар олох, хэн хэнд хичнээн зуун сая төгрөг өгч байж албан тушаалд очсон, ямар албан тушаалтан түүнийг хүртээд сууж байгааг олж тогтоохыг ард түмэн шаарддаг. Одоо ч шаардсаар байна.

Олны ийм хүсэлт, шаард­лагыг биелүүлнэ хэмээн гарч ирсэн хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх билээ.Тэрбээр Ерөнхий сайд болуутаа “60 тэрбумаар төрийн албыг худалдсан хүмүүстэй хатуу тэмцэж,бүх шатанд сахилга хариуцлагыг дээшүүлнэ” гэж зарлаж байсан цуурай нь тасраагүй байна. Гэтэл түүний шударга түр үзүүлсэн амлалтууд хийж байгаа үйлдэлтэйгээ зөрчилдсөөр байгааг юу гэх вэ. “ҮГ ХУДАЛ-ҮЙЛДЭЛ ҮНЭН” гэдгийн сонгодог жишээг Ардын хэмээх тодот­голтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө манлайлж, 60 тэрбумын сүлжээг хөврүүлэгч нэгэн болоод байна.

Түүнийг гүйцэтгэх засаг­лалын тэргүүнээр ажиллаж байх энэ хугацаанд төрийн алба хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлага шалан дээр уналаа. Төрийн албан хаагчидажлын байран дээрээ нэгийгээ хөнөөж, ажлын хариуцлагагүйгээс өмнө гарч байгаагүй то­моохон ослууд шил дараа­лан гарч эхлэв. Монгол Улсын Ерөнхий сайд яаран сандран нэг сайдаа, хэдэн газрын дарга нарыг хамтад нь ажлаас чөлөөлсөнөөр олон нийтийн дургүйцлийг намдаахыг оролдож, өөдгүй эр хүний аргыг хэрэглэн өөрөө уснаас хуурай гаргав. Энэ арга түр зуурын буюу зунтайгаа дууссан болохыг Ерөнхий сайд та анзаарч байна уу.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ЭСВЭЛ ДАРАМТАНД БАЙГАА ХЭДЭН ЖИШЭЭГ ЭНД ОНЦЛОЁ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.” гэж, мөн хуулийн 21.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.” гэж хуульчилсан байна.

Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталсан байна.

Өнөөдөр бодлого тодор­хойлох гол гол яамын удирдах орон тоог нөхөөгүй дутуу бүрэлдэхүүнтэй ажил­лаж байгаа. Тухайлбал, дөр­вөн гол яам Төрийн нарийн бичгийн даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан Зас­гийн газрын хэрэг эрх­лэх газрын дэд даргаар томи­логдсон тул Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь Төрийн нарийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Зам, тээврийн хөгж­лийн яаманд хүн амины хэрэг гарсан тул тус яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн нарийн бичгийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Бодлого, төлөв­лөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилоод байгаа юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг чөлөөлж Э.Содномжамцыг үүрэг гүй­цэтгэгчээр томилсон. Бо­ловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Тө­рийн нарийн бичгийн даргыг шүүхийн шйидвэрээр түр томилоод байгаа.

Яамдын бүтэц дутуу, голлох албан тушаал нь эзэнжээгүй ийм байхад бид энэ засгаас бүтэлтэй ажил горьдоод хэрэггүй бололтой. Дээрх гурван яамны төрийн нарийнууд одоог хүртэл томилогдоогүй байгаагийн гол шалтгаан нь мөн л 60 тэрбумын хэрэг­тэй холбоотой хэмээн олон хүн хардаж байна. Учир нь хоёр яам нь сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгсөн боловч ажлын байранд тавигдах шаардлага шалгуур нь хэт нэг талыг барьсан, шаардлага хангахгүй байсан учраас буцаажээ. Магадгүй, ах дүү, танил тал эсвэл мөнгө төлсөн гурван хүнийг дээрх гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор сиймхий таарахыг хүлээж суугаа биз. Төрийн нарийн бичгийн дарга нарыг газрын дарга орлож байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзэж болох хэдий ч түүнээс доор нэгэн томилгоог Ерөнхий сайд маань өөрөө хийжээ. Энэ бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаал.

Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журамд заасанаар бол Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын өм­нөх дэд дарга чөлөөлөгдөж тухайн албан тушаалд сул орон тоо бий болсон. Хууль болон журмаар бол ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтан Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх ёстой.

ГэтэлЕрөнхий сайдхууль, журмаа зөрчин гудам­жинд түүний цүнхийг барьж явсан Б.Бат-Эрдэнэ гэдэг дүүгээүүрэг гүйцэтгэгч бол­гожзасгийн газарт нэгэн шинэ Дэнзэнг төрүүлжээ. Ингэж хардах бодит жишээ, шалтаг шалтгаан байна. Олны дунд “Шинэ цагийн Дэнзэн” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бат-Эрдэнэ нь төрд ажилласан жил, туршлага, мэдлэгээрээ энэ албан тушаалд яагаад ч тэнцэхгүй гэдгийг намтар түүх нь батлаад өгдөг.

Шинэ Дэнзэн ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгч болоод хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийхгэдгийг жишээг үзүүлж эхлэв. Шинэ дарга маань ЗГХЭГ-ын дэд даргын ажлын байрны тодор­хой­лолтыг өөрийн таалалд ний­­цүүлэн түүгээрээ Тө­рийн алба­нызөвлөлийг дарамталж эхэлжээ. Энэхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын сул орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн шүдний өвчин болоод байгаа сурагтай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд Төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, санхүү татварын чиглэлээр мэргэшсэн хүн очих шал­гууртай. Гэтэл мань Б.Бат-Эрдэнэ төрийн жинхэнэ албанд 1 жил ч хүрэх­гүй хугацаанд ажил­ласан, түүхийн ухааны мэргэ­жил­тэй нэгэн аж. Гэвч “дү­лийдээ найдаж унгараг” гэгчээр танил тал, намын харьяал­лаараа түрий барьж өөрийнхөө ажлын байрыг баталгаажуулахаар Төрийн албаны зөвлөлийг шахаж, дарамталж байгаа сурагтай. Уг нь Төрийн ал­баны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга гэдэг Төрийн өндөр албан ту­шаалд шинэ цагийн Дэнзэнг баталгаажуулахгүй гэж хэд хэдэн удаа сануулсан байна. Хэн ч энэ сануулгыг юман чинээ тоолгүй өдийг хүрчээ.

Дээрх байгаа байдал нь Төрийн албаны зөвлөл хэ­мээх сүржин нэртэй энэ байгууллагын үйл ажил­лагаанд маш их эргэлзээ төрүүлж байна. Төрийн албан хаагчдыг намын харьяал­лаар хэдэн мянгаар нь ажлаас нь халж байхад энэ алба таг чимээгүй суудаг. Мөн төрийн өндөр албан ту­шаалд ар өврийн хаалга, танил талаараа шургалах гэж байхад ч чимээгүй хэвээр. Харин сумын засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн сонгох, төрийн жирийн жинхэнэ албан хаагчийг сон­гон шалгаруулах гэх зэрэг энгийн нэг төрд ажилд орох гэсэн хүмүүсийг залхтал нь шалгаж, хаширтал нь нааш цааш гүйлгэдэг. Тийм л сүрхий байгууллага юм бол жирийн иргэнд ч, өндөр албан тушаалд очих гэж буй нэгэнд ч адилхан хандаж хууль журмын дагуу сонгон шалгаруулалтаа хийж баймаар юм. Ард түмнээ алагчилж ханддаг ийм байгууллага байх хэрэг байна уу. Энэхүү байдлыг Монгол улсын Ерөнхийлөгч, Авилгатай тэмцэх газар гэх мэт байгууллага хараа хя­налтдаа авч арга хэмжээ аваасай хэмээн жирийн олон нийт хүлээн суунаа.

Нэг сар гаруйн өмнө “Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажил­лагааг зангидаж, удир­даж ажиллажчадахгүйбай­гаатул Монгол Улсын Ерөн­хийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чө­лөөлөхсаналаа” УИХ-ын парга М.Энхболдод хүргүүлж байсан ч хариу нь таг чиг. Одоо тэгвэл хариуцлага хү­лээдэггүй даргыг нь, Тө­рийн албаны зөвлөл хэмээх том нэртэй ч ажил хийдэггүй байгууллагатай нь татан буулгая, Ерөнхийлөгч өө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *