Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй байна. Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-нд тангараг өргөсөн. Харин шинэ долоо хоногоос буюу ирэх даваа гаригаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдож ажилдаа орно.
Шинэ Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэдэг зөвхөн Ардчилсан намын гишүүдийн анхаарлыг татаж буй бус олон нийтийн хамгийн их сонирхож буй асуудал юм.
Энэ удаад Ерөнхийлөгч сонгуульд хамгийн их үүрэг рольтой оролцсон хүмүүсээ албан тушаалд томилж, зүтгэлийг нь үнэлэх болов уу гэсэн хүлээлт нам дотор нь байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг томилсон. Өмнөх Ерөнхийлөгчийн үед дээрх албыг залгуулж байсан Д.Баттулга, П.Цагаан, Д.Дорлигжав, Ц.Баярсайхан нараас сонголт хийгээгүй. Тиймээс туршлага гэхээс илүүтэй сонгуульд зүтгэсэн зүтгэлийг нь түлхүү харж, зөвлөхүүд томилогдоно гэх яриа байна. Одоогоор Ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдох өндөр магадлалтай хүнээр Сүхбаатар гэдэг хүн тодроод байгаа юм.
One reply on “Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэн сонгогдох нь олны анхаарлыг татаж байна”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru