Categories
мэдээ улс-төр

“Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарла” гэв

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Өнөөдөр монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл бий гэж үү. Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар амь насаа алдчихаад байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу. Бидэнд тулгамдаж буй асуудал бол цар тахал. Энэ бол Монголын зовлон. Монгол Улс иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхийн улс орнуудтай яаж хамтарч ажиллах вэ.

Ер нь иргэд нь олноороо нас барж байхад төр нь дуугүй хараад сууж болохгүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч тодорхой нэг өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, тэмдэглэдэг. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөх ёслолын өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлаасай. Тэгээд энэ асуудлаа шийдэхийн төлөө манлайлж ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой. 10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай ярьж байгаа. Түүнийхээ оронд нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор гээд 10 сая төгрөг өгөхөд өнөөдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөг болж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *