Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн сонгуулийг даваа гаригт явуулах болсон нь туйлын буруу шийдвэр болчихов уу даа?

Төрийн байгуулалтын байнгын хороо зурган илэрцүүдУлаанбаатарын иргэд наадмын урт амралтаа авсан юм шиг хотоос бөөн бөөнөөрөө гарч байна. Өчигдөр (2017.06.23) буюу баасан гаригийн үд дунд гэхэд л Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн чиглэлп зам битүү бөглөөтэй байв. Учир юу гэвэл бүтэн дөрвөн өдрийн туршид амарч байна гэж хөөрч хөөрцөглөсөн хүмүүс хөдөөг зорьж байна. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг тоохгүй, амарч зугаалах, нар салхинд гарахаа эрхэмлэж байна. Энэ хэд хоногт “Дугана хад”-ны амралт, Аглагийн хийд, цаашлаад Хараа голын хөндий амрагчдаар дүүрэн байх нь. Дөрвөн өдөр гэдэг нь тав дахь, хагас, бүтэн сайн, мөн ирэх долоо хоногийн нэг дэх буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Нэг дэх буюу 26-нд бүх нийтээрээ амарч байгаа. Мөн Тэрэлжийн зам ч битүү байгаа сурагтай. Амарч зугаалахаар гэр бүлээрээ, найз нөхдөөрөө явж байгаа энэ олон иргэд 1 дэх өдөр чавхдаж ирээд саналаа өгөх үү. Бараг л үгүй дээ. Дээрээс нь сонголтгүй сонгууль гэсэн яриа нийгэмд гараад байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарласан төрийн шийдвэр эхнээсээ буруу болжээ.

Долоо хоногийн эхний өдөр буюу даваа гаригт бүх сонгууль явуулахыг хэн ингэж санаачлав. Зуны улиралд иргэд амралтын өдрүүдэд аль болохоор хөдөө гадааг зорих болсон. Хотын байшинд бүгчимдэж суухыг тэд бодохгүй. Тэгтэл түүнийг нь бүр мэдсэн юм шиг хамгийн хариуцлагатай сонголт, төрийн тэргүүнээ сонгох сонгуулиа амралтын өдрийг залгуулаад даваа гаригт хийнэ гэдэг ямар учиртай юм бэ. Энэ тухай бодож үзсэн төрийн түшээд гэж байна уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Тодруулбал, тэр өдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр хуваарьтай байсан. Тухайн өдрийн мэдээллийг хүргэвэл Байнгын хорооны хуралдааны эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан.Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн” гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн юм. Ингэж л тогтоолын төсөл байнгын хороогоор дэмжигдсэн байдаг.

Мөн залуучуудыг уриалан дуудсан “Яг түүн шиг” шоуны гала тоглолт сонгуулийн өмнөх өдөр буюу маргааш Тэрэлжид болно гэж зарлагдсан. Үүнд АН-аас уг шоу тоглолтыг болиулах хүсэлтиийг Нийслэлийн Засаг даргад албан ёсоор тавьсан. Хариуд нь Нийслэлийн Засаг дарга “Ардчилсан намаас 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Албан бичигт дурдсан Горхи-Тэрэлжийн орчимд зохион байгуулах “Яг түүн шиг” шоуны гала тоглолтын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй болно. Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлийн 96.1-д санал авах өдөр соёл, урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2017 оны зургадугар сарын 19-ний өдрийн А/452 дугаар захирамж гаргаж, мөн өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан” хэмээн мэдэгдлээ.

Уг мэдэгдлийн дараа “Боловсрол суваг” ТВ-ээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг хойшлуулахаар мэдэгдэж байна. Ийм л нэг сонгуулийг дахин явуулах гэсэн хорлонтой шийдвэрүүдийг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн гаргаад байх шиг. Сонгууль дахин явуулбал ашигтай гэдгийг хараад, гадарлаад байна. Ямар чиг л байсан сонгуулийн өдрөөр даваа гаригт гэж албан ёсоор зарлаж явуулж байгаа нь туйлын алдаатай, ямар ч бодлогогүй шийдвэр болчих шиг боллоо. Хөдөө орон нутаг руу амарч зугаалахаар бөглөө үүсгэн цувж байгаа тэр олон машиныг цувааг яах вэ. Хэрвээ сонгуулийн ирц бүрдэхгүй тохиолдол гарвал хэн хариуцлага хүлээх вэ.

Сонгууль зурган илэрцүүд

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *