Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн шаардлагад хариу өгөөгүй байна

Өнгөрсөн баасан гаригт /2017.09.15/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн.

Ээлжит бус чуулганаар намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм. Энэхүү албан бичигт хариу илгээсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас лавлахад одоогоор хариу ирээгүй байна гэв.

УИХ-ын Дэгийн тухай хуулинд Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал гаргасан ч тодорхой хугацаанд багтаан УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах тухай заагаагүй. Хоёрдугаарт, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах ёстой аж.

Иймээс Ерөнхий сайдыг тодруулж, нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн цагт УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг товлох боломж бүрдэх юм байна.

Тэгэхээр энэ сарын 25-нд МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулж, нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн цагт УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг товлох боломж бүрдэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *