Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахаар болоод байна. Тэрээр энэ сарын 20-21-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдах олон улсын хуралд оролцохоор юм. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Он гарсаар Япон улсад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар айлчлаад байгаа билээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалтай зэрэгцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийх тухай мэдээлэл цацагдаж байна.