Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт хоёр өдөр ажиллаж орон нутгийн иргэдэд өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын сацуу Төвийн бүсийн аймгийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49:51 хувь, төрийн албан хаагчдын ёс зүй, авилга, хээл хахууль, шударга ёс, эдийн засгийн нөхцөл байдлын талаар асууж байлаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн талаар хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Оросын талд байсан 49 хувийг Монголд авах хүсэлт гаргасан компанийг би сайн байна гэж дүгнэж байгаа. 49 хувийг манай талд авчирсан эр зоригийг нь дэмжих ёстой. Учир нь Эрдэнэт үйлдвэрт хэзээ ч ашиглагдахгүй усан онгоцны сэлбэг хүртэл “шахсан” байна. Энэ бүх шахааны бизнесийг таслан зогсоох хэрэгтэй. Иймд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын явцыг бид дотооддоо хянах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар асуусан асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулахдаа, “Анх яаж энэ хямралд хүрсэн тэр замаараа л гарна. Эдийн засаг хүндрэлтэй болсон улс орнуудын асуудлыг ОУВС шийддэг учиртай. Ийм учраас ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахаар болсон. Иргэдийн итгэл, зүтгэл, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлснээр санхүүгийн хямралыг давахад томоохон нөлөө үзүүлнэ” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *