Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, Хойд Америкийн хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэл, хандлагын талаар санал солилцон ярилцлаа.

1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хойд Америк-Монголын бизнесийн Зөвлөл нь Монгол Улсыг Хойд Америктай холбосон хамгийн анхны бизнесийн байгууллага бөгөөд Монголын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Тус байгууллага нь Монгол Улс, АНУ болон Монгол Улс, Канадын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *