Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд 17:00 цагт ирж, саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгч гарч ирээд ард иргэддээ хандан мэдээлэл хийж, “Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн маань, тэр дундаа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгааг надад мэдээлсэн. 22:00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна.

Найм дахь удаагийн сонгууль гэдгийг би түрүүн дурдсан. Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдгийг маш сайн хардаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү судалж, сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье” гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *