Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түймрийн голомтод ажиллаж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй бага Төв аймгийн Батсүмбэр сумыг зорьсон билээ. Тэд тус сумаас хойш 20 км байх түймрийн голмтод очсон. Тэдний очих үеэр бороо орж, зарим хэсгээрэ түймэр унтарчээ.

Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байгаа ажээ. 2017 он гарснаас хойш 145 удаа ой хээрийн түймэр гарчээ. Онцгой байдлын 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймагт 9 түймэр асч байгаа юм байна. Үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр ассан хэвээр байгаа аж. Төв аймгийн хувьд Батсүмбэрт 5, Эрдэнэ суманд 1 түймэр асч байгаа. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асчээ.

Автомашин хүрэх боломжгүй Асралт хайрхан зэрэг гурван газарт 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн. Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр 9 удаа хүргэсэн байна. Зэвсэгт хүчнээс 230 гаруй албан хаагчийг дайчилж ажиллажээ.

Тйүмрийн нөхцөл байдал хүнд байгаа учир манай улсын зүгээс ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд агаараас ус цацах нисдэг онгоц өгөхийг хүссэн байна. Сибирийн мужийн онцгой байдлын газар нисдэг тэрэг өгөх эсэх хариугаа өнөөдөр манайд мэдэгдэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *