Ерөнхийлөгч Х.Баттулгын 21 аймагт үзүүлэх хандив үргэлжилсээр байна.
Тодруулбал өнөөдөр буюу тавдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Коронавирус (Ковид-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдлийг даван туулахад зориулж 8 нэр төрлийн 144400 ширхэг эмнэлгийн 1 удаагийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Дундговь аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.