Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд зодуулаагүй гэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бусдад зодуулснаас бэртэл авч, хүнд хагалгаанд орсон гэх мэдээллийг албан эх сурвалж няцаалаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилийн өгсөн тайлбараар бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөг тоглох үеэрээ хамраа хөнгөн гэмтээсэн байна. Хөнгөн гэмтэл учраас хагалгаанд орох шаардлага байгаагүй. Ажил үүргээ хийж байгаа бөгөөд өчигдөр Засгийн газрын хуралдааныг удирджээ.

Мөн Ерөнхий сайд төрийн тусгайгийн нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг учраас бусдад зодуулсан гэдэг нь ташаа мэдээлэл аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *