Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барьсаныхаа дараа ийнхүү мэдээлэл өгсөн юм.
Түүний хэлснээр Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай нэгтгэж Геологи, уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яам хоёрыг нэгтгэж Сангийн яам болгохоор төсөлд тусгасан байна.
Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам Зам тээврийн яам хоёрыг нэгтгэж Дэд бүтцийн яам болгохоор санал оруулсан аж.
Шадар сайдын хувьд Тэргүүн шадар сайд гэсэн нэртэй болох бөгөөд уг албан тушаалыг Гадаад харилцааны сайд давхар гүйцэтгэж, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн нэр байх гэнэ.
Дээрх яамдын сайд нарын тухайд Засгийн газрын тэргүүн мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнийг хэлэлцүүлгийн үеэр ярих бололтой.
Л.Төр