Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа

”Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын
тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр
зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг захирамж гаргалаа.

Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн
томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн
сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын
үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд
Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд
Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцууллаа.

Мөн дараагийн сайд томилогдох хүртэл түүний үүргийг хууль тогтоомжийн
хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт
даалгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *