Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.08.17) гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзах үеэр нийт ард түмнээс уучлалт гуйлаа.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна. Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг дайчлан, улс орныхоо эдийн засгийг сэргээх тал дээр анхаарч ажиллана. Асуудалд тулга тойрсон байдлаар бус, алсыг харсан төлөвлөгөөтэй хандаж ажиллах болно.

Засгийн газар мөнгө гаргая гэсэн ч мөнгө огт байхгүй байсан. Төсөв 23 хувиар тасалдсан. Тиймээс бид байгаа нөөц боломжоо ашиглаж, хамтын шийдэл гаргаснаар гурван жилийн хугацаанд хэрэгжих байсан зээлийн гүйцэтгэл 200 хоногт 90 гаруй хувьтай болсон. Ингэснээр одоо дахин 1.2 их наядын эх үүсвэр гаргах тал дээр арилжааны банкуудтай ярилцаж байна. Нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөг буюу 34 хувьтай байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх томоохон үзүүлэлт болсон.

Дотоодын нийт бүтээгдэхүүн, вакцины хамаарлаас болж эерэг үр дагаврууд гарч байна. Хөл хорио тогтоогоогүйн үр дүнд эдийн засаг өсч байна. Хэрэв “10 их наядын төлөвлөгөө”-г бид хэрэгжүүлээгүй бол 1.6 хувьтай байх байсан. Мөн вакцинжуулалт хийгээгүй бол буурах хандлагатай байлаа. Цаашид хатуу хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгийг дэмжих стратегийн төлөвлөгөө гаргаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *