Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд саналаа өглөө. Тус хэсгийн хороо буюу Баянзүрх дүүргийн 22-р тойргийн 1-2 дугаар хэсэгт Ерөнхий сайдаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулга мөн саналаа өгөх юм.
Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр бөгөөд нийт 248705 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурал нийт 43 суудалтай бөгөөд 130 нэр дэвшигч өрсөлдөж буй юм. Харин Баянзүрх дүүргээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 10 суудлын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдөж байна.