Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр буюу наймдугаар сарын 15-нд 13:00 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тэрээр цаг үеийн асуудал болон томилгоо, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийнэ гэсэн албан бус мэдээлэл байна. Хэвлэлийн хурал Төрийн ордны Иргэний танхимд болох юм. Ургац хураалтын цаг ойртсон энэ цаг үед долларын ханш өссөн нь түлш, шатахууныг өсгөж магадгүй гэсэн таамгийг төрүүлж байгаа ч энэ талаар засгийн зүгээс ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ энэ талаар тодорхой хариулт өгөхийг тариаланчид хүсч буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *