Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд эх орондоо ирээд байна

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абегийн урилгаар тус улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр эх орондоо ирээд байна.

Ерөнхий сайд болсноосоо хойш жилийн хугацаанд БНСУ, БНХАУ, АНУ, Японд ийнхүү албан ёсны айлчлал хийгээд байна. Японд хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болсон бөгөөд хоёр улс цаашдаа эдийн засаг, улс төр, гадаад худалдаа, байгаль орчин, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *