Categories
мэдээ нийгэм

Эрлийз дунд бага насанд Ө.Пүрэвбаатарын бор халзан түрүүлэв

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орлоо. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын бор халзан түрүүлж, Төв аймгийн Заамар сумын уугуул М.Энхтайваны халтар аман хүзүүджээ.

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х,Бат-Эрдэнийн сартай халтар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б,Бадраагийн хүрэн халзан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ц,Гансүхийн хар тус тус хурдалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *