Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Гэвч зарим төрийн түшээдэд энэ хамаарахгүй байгаа бололтой. УИХ-ын баталсан хуульд зааснаар явган зорчигч зам хөндлөн гарахдаа заавал цагаан гарц, ногоон гэрлээр гарах ёстой хэмээн заасан байгаа. Хэрэв уг заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200 төгрөгөөр торгоно. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талаар зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгажээ. Ингэхдээ бүр инээд алдсан баясгалантай нь аргагүй зам хөндлөн гарч явсан шүү.
Хууль баталсан хүмүүс өөрсдөө ингээд хуулиа зөрчөөд байхаар яаж ч хэрэгжих билээ дээ.