Categories
мэдээ нийгэм

Эргүүл гаргаагүй сургуулиудад хариуцлага тооцно

“School police” буюу сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл хийх хөтөлбөрийг сургууль дээрээ үр дүнтэй, хариуцлагатай, тогтвортой ажиллуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад даалгажээ.

Хэрэв ийн ажиллаагүй тохиолдолд тухайн сургуулийг олон нийтэд зарлаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна гэдгийг Монголын залуучуудын холбооны School Police төвөөс мэдэгджээ.

Харин эцэг эхийн эргүүлийн үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэргээс сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулсан тохиолдолд тухайн сургууль болон ангийн багш, нийгмийн ажилтанд мөнгөн урамшуулал олгох юм байна.

“School police” эцэг эхийн эргүүлийг 2013 оноос эхлэн ажиллуулж буй бөгөөд 2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *