Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод ажиллаж буй монголчуудад үнэмлэх олгожээ

БНХАУ-ын хилийн боомт Эрээн хотод ажиллаж амьдарч буй монголчуудад Монгол Улсын иргэдийн хилийн хотод ажиллах үнэмлэхийг анх удаа олгожээ. Энэхүү үнэмлэхийг Эрээн хотын Хөдөлмөр хүч, ажил олголтын үйлчилгээний газраас олгож байгаа юм байна. Үнэмлэх дээр тухайн иргэний овог нэр, үнэмлэхийн дугаар, хүчин бүхий хугацаа зэрэг мэдээлэл багтсан байна. Картын QR кодыг уншуулбал Монгол Улсын иргэдийн Эрээн хотод ажилласан талаархи холбогдох мэдээлэл, өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан албан байгууллага, ажилласан цагийг шалгах боломжтой төдийгүй монгол иргэдийг урилгаар ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг харах боломжтой ажээ. Эрээн хотод байнга оршин суугаа Монгол Улсын иргэд 2000 орчимд хүрчээ. Монгол иргэд гол төлөв арилжаа худалдаа, үндэстний хувцас үйлдвэрлэл, ачаа барааны тээвэр, барилга, нийтийн хоол зэрэг таван том бизнесийн салбарт ажиллаж байгаа аж.

One reply on “Эрээн хотод ажиллаж буй монголчуудад үнэмлэх олгожээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *