Categories
мэдээ нийгэм

“Эрдмийн чуулган – 2019” эрдэм шинжилгээний хурлаа хийлээ

Тус эмнэлэг Олон улсын эмч нарын өдрийг угтаж өөрийн байгууллага дээрээ хэрэгжүүлж буй “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын хүрээнд “Эрдмийн чуулган-2019” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2019 оны 03 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 48 өгүүлэл, 23 ховор тохиолдол, 15 онолын сэдэв бүхий бүтээлээ ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн “Эрдмийн Чуулган – 2019” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг АУ-ны доктор, профессор, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС, АУС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч О.Сэргэлэн “Мэс засалчийн үйл ажиллагааны менежмент” сэдвээр уншиж сонордууллаа.

Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 12 бүтээлийг аман илтгэл, 9 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж “УГТЭ-ийн харвалтын тасагт тархины харвалтын улмаас нас барсан өвчтөнүүдийн тархины үхэлтэй донор болох боломжийг судлах нь”, “Бүсэлхий ууцны архаг өвдөлтөнд Гуаша эмчилгээний үзүүлсэн үр дүн”, “Тархины цус хомсрох харвалтын оношилгоонд плазмын уургуудын ач холбогдлыг судалсан нь” сэдэвт судалгааны бүтээлүүд “Шилдэг аман илтгэл”-ээр, “Олон судасны цүлхэн”, “Бөөр шилжүүлэн суулгасны дараах Капошийн саркома”, “Ахалазийг тэлэгч, баллоноор тэлсэн эмнэл зүйн тохиолдол” сэдэвт судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2019” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *